Ажлын байрны үндсэн чиг үүрэг
1. Сүүг саахдаа хувин сав, тоног төхөөрөмжийг сайтар угаах , өмнөх саалтаас үлдсэн бохирыг сайтар цэвэрлэж ариутгах
2. Үнээний дэлэнг халуун бүлээн ус даавуун алчуураар сайтар угааж цэвэрлэнэ.
3. Үнээний дэлэнг ширгэхээс хамгаалж сүүг бүрэн гүйцэд саана.
4. Сүүг саахаас өмнө сүүний эхний дуслыг аяганд сааж үрэвсэл сүү байгаа эсэхийг тодорхойлно.
5. Үнээг сааж дууссаны дараа дэлэнг сайтар тосолсон байх.
6. Сүүг ариутгаж цэвэрлэсэн бетонд сааж цаг алдалгүй хурдан шүүнэ. Бохирдсон сүү хурдан гашилдаг.
7. Сүүг шүүлтүүрээр шүүхгүй бол үс ноос, овс, бууц, тоос шороо орж сүүг бохирдуулдаг тул шүүлтүүрийг заавал хэрэглэн цэвэр байлгана
гэх мэт нийт 42 төрлийн чиг үүрэг орно.