Олон улсын Ажил, мэргэжлийн Стандарт Ангилал (ISCO-08), түүний дагуу манай улсын Үндэсний Ажил, мэргэжлийн Ангилал, Тодорхойлолт (ҮАМАТ-08) гарч хэрэглээнд нэвтрэн багагүй хугацаа өнгөрлөө.
Энэ хугацаанд эдгээр баримт бичгийн суурь зарчим, ач холбогдол, үндсэн бүтцийг ноцтой хөндсөн технологийн хувьсал гараагүй хэдий боловч, хөдөлмөрийн ертөнцөд улс орон бүрийн ажил, мэргэжлийн агуулга, нэр төрөлд бас ч нэлээд өөрчлөлт гарсан нь тэдгээрийг харьцуулж судлах, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсролын чиглэлээр улс хооронд хамтран ажиллах, ажиллах хүч харилцан илгээх зэрэг, тэрчлэн адил агуулгатай ажил, мэргэжлээр мэдээлэл солилцоход бэрхшээл учруулах болсон учир Олон улсын Ажил, мэргэжлийн Стандарт Ангилал-08 (ISCO-08)-ыг шинэчлэн гаргаж ҮАМАТ-08-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “Үндэсний ажил, мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилал, тодорхойлолт батлах тухай” 16 дугаар тушаалаар батлан мөрдүүлсэн билээ.
ҮАМАТ-08 батлагдсанаас хойш 2010-2022 онд нийт 748 ажил, мэргэжлийг гүйцэтгэх чиг үүрэг, мэдлэг, мэргэшлийн түвшинтэй уялдуулан салбарын яам, мэргэжлийн холбоодтой хамтран хянаж, нэмэлт өөрчлөлт оруулж шинэчилсэн байна.
Мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажиллах хүчийг олон улсын хэмжээнд зөвшөөрөгдөх, хөрвөх түвшинд бэлтгэх, баталгаажуулах үүднээс орчин үеийн технологийн хувьслын агуулга, процесст дүйсэн нэр, агуулгаар ажил, мэргэжлийг ангилах
Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт, хамгааллын холбогдолтой мэдээлэл цуглуулах, боловсруулах, шийдвэр гаргах шатуудад мэдээллийн бодит чанарыг хангах, олон улсын хэмжээнд судалж, харьцуулах боломжийг дээшлүүлэх
Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг үнэн бодитой, чанартай явуулах үндсэн нэг үзүүлэлт болохын хувьд үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт чухал үүрэгтэй юм.