Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр
Компани шинээр ажилд орсон ажилтнаа дасан зохицуулах хөтөлбөрт хамруулснаар ажилтан өөрийн үүрэгт ажилдаа маш хурдан дасаж, түүнд шинэ ажил үүргийнх нь үйл ажиллагааны процесс илүү ойлгомжтой болдог. Тус хөтөлбөрт хамрагдсан ажилтан өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд тулгарах бэрхшээл саадыг богино хугацаанд даван туулдаг. Энэ нь ажилтанд таатай байх бөгөөд шинэ ажилтнаа хүлээн авах ажилтнуудын оролцоог нэмэгдүүлдэг өндөр ач холбогдолтой.
Тус хөтөлбөр нь компанид онцгой үүрэгтэй ажиллах ба компанийн соёлд эерэгээр нөлөөлж ажилтны дасан зохицох хугацааг богиносгон, ажлын хурдыг нэмэгдүүлдэг.
Хуудас-2