БАЙГУУЛЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь “_______________” ХХК болон түүний салбар компанийн хэмжээнд явуулж байгаа үйл ажиллагааны хүрээнд хувь хүн, хуулийн этгээдтэй хийгдэх бүх төрлийн гэрээ байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Компанийн ерөнхий захирал эсвэл гүйцэтгэх захирал нар нь тухайн гэрээний үндсэн гол нөхцөлүүдийг тодорхойлж, “Гэрээний захиалгын хуудас”-д цохолт хийж, баталгаажуулна. Үүнд: гэрээний хугацаа, төлбөрийн хэмжээ, нөхцөл, компанийг төлөөлж, гэрээнд гарын үсэг зурах этгээд зэрэг байна.