
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР — СУУЦ ӨМЧЛӨГЧИЙН ГЭРЭЭ (СӨХ-ын гэрээ)
─────────────────────────────────────────────
Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ) болон сууц өмчлөгчийн хооронд бичгээр гэрээ байхгүй бол нийтийн эзэмшлийн талбайн хариуцлага, сарын төлбөрийн хуваарилалт, зарцуулалтын тайлан тодорхойгүй үлддэг. Ийм үед төлбөр, цэвэрлэгээ, засвар, нэвтрэх эрх, алданги зэрэг асуудлаар оршин суугчид болон СӨХ-ийн хооронд маргаан гарахад үндэслэх баримт олддоггүй.
Энэхүү гэрээ нь СӨХ ба сууц өмчлөгчийн харилцааг нэг баримтад цогцоор нь тусгасан бөгөөд Монгол Улсын Иргэний хууль, Орон сууцны тухай хуульд нийцүүлэн боловсруулсан. Гэрээ нь 11 бүлэг, 4 хавсралттай. СӨХ-ийн дүрэм, дотоод журамтай уялдуулан ашиглахад зориулсан.
АГУУЛГА (11 БҮЛЭГ):
ХАВСРАЛТ:
ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД:
✅ Санхүүгийн ил тод байдал: Зардлыг сууцны тоо болон талбайн хэмжээгээр хуваарилах үндэс, их засварын тусгай данс, улирал ба жилийн тайлагналыг тодорхой заасан тул төлбөрийн маргаан багасна
✅ Хуульд нийцсэн хариуцлага: Алданги нь Иргэний хуулийн хязгаарт багтсан. Төлбөр төлөөгүй үед усны, дулааны, цахилгааны хангамж болон өөрийн сууцанд нэвтрэх эрхийг таслахгүй, зөвхөн нэмэлт үйлчилгээг хязгаарлана
✅ Шатлалтай арга хэмжээ: Сануулга, нэмэлт хугацаа, нэмэлт үйлчилгээний хязгаарлалт, шүүхэд нэхэмжлэх дарааллаар явах тул хоёр талд ойлгомжтой
✅ Хоёр талын тэнцвэр: СӨХ-ийн удирдах эрхийг өмчлөгчийн мэдээлэл авах, хурал шаардах, гомдол гаргах эрхтэй тэнцүү тусгасан
✅ Эрх шилжих үеийн хамгаалалт: Сууц худалдах, барьцаалах, түрээслүүлэхэд 14 хоногийн өмнө мэдэгдэж, СӨХ 3 ажлын өдөрт өрийн лавлагаа гаргана. Шинэ өмчлөгч гэрээний нөхцөлийг баталгаажуулна
✅ Бөглөхөд хялбар: Талуудын бөглөх хэсэг [……] хаалттай тул шууд бөглөж ашиглана
✅ Тохируулах боломжтой: Төлбөрийн хугацаа, мэдэгдлийн хугацаа, саналын хувь зэрэг тоон утгыг СӨХ-ийн дүрэмтэй тулгаж өөрчилнө
ХЭНД ТОХИРОХ ВЭ:
СӨХ-ийн дарга, захирал; орон сууцны хорооллын удирдлага; барилгын компани, ашиглалтын компани; сууц өмчлөгчид; хуулийн зөвлөхүүд
ТЕХНИКИЙН МЭДЭЭЛЭЛ:
Бүртгэл шаардлагагүй. Messenger эсвэл WhatsApp-аар бичихэд л мэргэжлийн хүн шууд ажилдаа орно.