Ажлын байрны зорилго:
Ирсэн бараа материалыг хүлээн авах, шаардах хуудсаны дагуу олгох ёстой барааг албан тушаалтны гарын үсгийн баталгаатайгаар олгох, хүлээн авах
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:
- Нярав анх ажил хүлээн авахдаа томилогдсон ажил хүлээлцэх комисстой хамтран өөрийн хариуцах склад, контейнер дахь бараа материалыг нэг бүрчлэн тоолж хүлээн авах.
- Гадаад дотоодоос ирж байгаа бараа материалыг тухай бүрд нь бүртгэн хүлээн авах
- Ирсэн бараан дээр орлогын падаанаас кодыг нь тавьж агуулахад төрөлжүүлэн хурааж бүртгэлд бүртгэх.
- Түлшний машин ирээд байраа эзлэн 30 минутаас доошгүй хугацаанд хөдөлгөөнгүй зогссоны дараа түлшний орлогыг хүлээн авна.
- Шатахууны орлогыг мөн дээрхи зарчмаар хүлээн авна.
- Түлш Шатахууны орлого бууж байгаа үетэй давхцан түгээгүүрээр түлш, шатахуун олгох, шаардах хуудасаар тос тосолгооны материал олгохыг хориглоно.
- Тосыг хүлээн авахдаа нэр төрөл тус бүрээр нь орлогын падаантай тулган хүлээн авч, агуулахын бүртгэл хөтлөнө.
- Няравын анхаарал сарниж, хяналт алдагдах, түлш хальж асгарахаас сэргийлэхийн тулд Цэнэглэлт хийж буй үед давхцуулан түгээгүүрээр түлш шатахуун өгөх, шаардахаар тос тосолгооны материал олгохгүй.
..... 23 чухал ажил үүрэг тодорхойлогдсон.
Хуудас- 4