ИДЭВХЖҮҮЛЭЛТИЙН ХӨТӨЛБӨР
Хүний нөөцийн бодлогын бүрдэл хэсэг болох “Идэвхжүүлэлтийн хөтөлбөр”-ийн зорилго нь баг хамт олны уур амьсгалыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, ажилтнуудын урам зоригийг нэмэгдүүлэх, ажилтны гаргасан амжилтыг урамшуулах, идэвхжүүлэх, сэдэлжүүлэх замаар “Бүтээмж өндөртэй, сэтгэл хангалуун, манлайлагч, эерэг хандлагатай, эрүүл хамт олон”-ыг төлөвшүүлэхэд оршино.