Итгэмжлэл нь нэг этгээд өөрийн нэрийн өмнөөс хууль ёсны тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх бүрэн эрхийг нөгөө этгээдэд олгосноор бичгээр тодорхойлсныг хэлнэ..
Бичгээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байна.
итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;
хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;
олгосон он, сар, өдрийг заах;
хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх;
итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.
Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна.