Ажлын байран дахь хандлага тодорхойлох тест
Хүн бүрийн аливаа зүйлд хандах хандлага нь тухайн хүний өсөж торнисон орчин, сэтгэлгээний хэв маяг, түүний олж авсан мэдлэг боловсрол, нийгмийн нөлөөлөл, туршлага зэргээс хамааран хүн бүр дээр өөр өөрөөр илэрдэг.
Хүний нөөцийн мэргэжилтнүүд шинээр ажилд авах ажилтнууд болон одоо ажиллаж байгаа ажилтнуудаасаа тус тестийг авч болох ба тэдний онцлог, ажилдаа хандах хандлагыг мэдэж болохоос гадна төлөвлөсөн ажлын байран дээр тохирох эсэхэд дүгнэлт хийх боломжтой юм. Мөн түүнчлэн удирдлага тухайн ажилтны юун дээр илүү анхаарах ёстойг ч товч байдлаар танд хэлэх болно.
Нийт 25 асуулт, дэлгэрэнгүй түлхүүр хариултын хамтаар танд очно.