Сонгон шалгаруулалтад тэнцээгүй ажил горилогчдод өгөх хариулт нь тухайн байгууллагыг сонирхсон олон хүмүүст гүн сэтгэгдлийг үлдээдэг. Өөрөөр хэлбэл татгалзсан хариултыг найрсаг, эелдэг, соёлтой байдлаар ажил горилогчдод өгснөөр тэднийг тохирох ажлын байранд дахин хандах боломжийг нэмэгдүүлэхээс гадна компанийн нэр хүндэд эерэгээр нөлөөлөх чухал хэрэгслийн нэг юм. Энэ нь өнөөгийн мэдээллийн эрин зуунд чухал байр суурийг эзэлж байна.
Та бүхэн тус загварын дагуу татгалзсан хариултыг ажил горилогчдод өгснөөр түүнд сөрөг сэтгэгдэл төрүүлэхгүй байх боломжтой ба өөрийг нь хүндэлсэн захидлыг аваад тухайн байгууллын талаар эерэг хандлагыг өөртөө авч үлдэн, тохирсон ажлын байранд дахин өөрийгөө сорих тэр боломжийг тэд олж харах болно.
Хуудас-1